Амьдралыг хөнгөвчилж, цагаа хэмнэхэд туслах аппликэйшнүүд

Бид бүхэн цэнхэр гариг бүхэлдээ аналогиос дижиталд нүүдэллэж буй гайхалтай шилжилтийн үеийн гэрч болж буй билээ. Та бид өдгөө өөрт хэрэгтэй бүхий л зүйлсээ ухаалаг төхөөрөмжийн тусламжтай бүрэн удирдах, зохицуулах боломжтой болсон нь өмнөх зуунд гэхэд л хэний ч санаанд оромгүй мөрөөдөл төдий зүйл байв. Харин сүүлийн нэг жил гаруй хугацаанд дэлхий дахинд өрнөсөн үйл явдлууд сайн талаараа энэ бүтэшгүй мэт мөрөөдлийг бодит байдал, бүр хүн бүрийн нийтлэг хэрэглээ болтол хөгжүүлсэн. Тэгвэл энэ удаа бид та бидний амьдралыг илүү хөнгөвчилж, хэрэглээг ахиулж, цагийг тань хэмнэх технологийн зарим хялбар шийдэл бүхий аппуудаас түүвэрлэн хүргэж байна.

1. DISCORD – СОНИРХОЛ НЭГТНҮҮДТЭЙГЭЭ ХОЛБОГДОХ ТАЛБАР

Гэр бүлийн бүх л гишүүд цаг үеийн байдлаас шалтгаалан аль болох л гэртээ байхыг хичээж буй энэ үед бид ихэнх цагаа онлайн орчинд өнгөрүүлж, бүх төрлийн мэдээ, мэдээллээ цахим хэлбэрээр хүлээн авч байна. Цахим харилцааг илүү хялбарчилсан технологийн шийдлүүдийн нэг жишээ нь Discord. Clubhouse бол сонирхогчдынх хэмээн үздэг Discord-ын үнэнч хэрэглэгчдийн ихэнх хувийг хүүхэд залуус буюу GenZ (1995-2009), GenAlpha (2010-2024) нар эзэлдэг байна. Сонирхол сонирхлоороо нэгдсэн олон төрлийн хүрээлэл энд бий болж, бүр бие даасан цахим вант улс болтлоо хөгжөөд буй. 2015 онд олны хүртээл болсноос хойш видео тоглоом тоглогчдын сонирхлыг илүүтэй татсан уг апп нь стрийминг буюу шууд дамжуулалтын үед гацдаггүй, чатлах, ярилцах, дэлгэцээ хуваах, өөрийн серверийг үүсгэх зэрэг олон давуу талтай.

Microsoft хүртэл ихэд сонирхсон уг апп энэ жагсаалтын магад хамгийн их хэрэглээтэй апп болов уу. Учир нь тус платформ хэдийн 140 сая гаруй хэрэглэгчтэй болсон бөгөөд 2019-2020 оны хооронд орлогоо гурав дахин нэмэгдүүлж чадсан юм. Та уг аппыг ашиглан амин хувийн болон ажил төрөл, анд нөхөд гээд цахим орчинд өрнөж буй бүхий л харилцаагаа илүү амьд байлгах боломжтой.

GOOGLE & APLLE NEWS – ДЭЛХИЙН МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР

Технологийн салбарт тэргүүлэгч Apple, Google компаниудын мэдээний апп болох Аpple news, Google news-ийн өргөн цар хүрээтэй мэдээллийн сангаас та өдөр тутамдаа өөрт хэрэгтэй болон сонирхсон сэдвийнхээ хүрээндэх мэдээг цаг алдалгүй авч чадах юм. Хүлээн авах мэдээллийн төрлөө өөрөө сонгон тохируулахын дээр цаг ямагт чанартай мэдээлэл ордог учир эдгээр апп үнэхээр л амьдралыг хөнгөвчилж, цагийг тань хэмнэх болно. Тус платформуудад Wall Street Journal, Los Angeles Times, CNBC тэргүүтэй медиа салбарын томоохон төлөөлөгчид ЦУГЛАСАН байдаг тул аль нэгийг нь сонголгүй, багцлан онцлохоор шийдсэн нь энэ юм.

Уламжлалт болон дижитал медиа, сэтгүүлүүдийг нэг дор багтаасан Apple News аппыг сарын 9.99 ам.доллар төлж хэрэглэх бөгөөд ингэснээр мэдээллээ илүү интерактив хэлбэрээр хүлээн авахын сацуу татаж авсан сэтгүүлээ интернэтгүй үед унших, дотроос нь хайлт хийх зэрэг боломж нээгддэг. Харин Google News-ийг та PlayStore, AppStore-ийн хаанаас ч татан авч хэрэглэж болно.

3. FREEDOM – СОШИАЛ ХЭРЭГЛЭЭГЭЭ ЭРҮҮЛЖҮҮЛ

Дэлхий нийтээрээ сошиал платформ, амрааж зугаацуулах аппуудад хэт автах болсон өнөө цагт үр дүнтэй ажиллаж, одоо цагтаа амьдаръя гэвэл хэрэглээгээ шаардлагатай үедээ хянаж, хазаарлаж сурах нь чухал болоод байна. Тэгвэл санаснаас ч хэцүү энэ даалгаврыг бид бас л өөр нэг технологийн тусламжтай шийдэх боломжтой бөгөөд чухам уг хэрэгцээнээс л FREEDOM үүссэн гэж болно. Тус аппын ажиллах зарчим тун энгийн бөгөөд та өөрийн хэрэглэдэг сошиал апп, вэб сайтууддаа зөвшөөрөгдсөн хугацаандаа л (тэр хугацаагаа та өөрөө тохируулна) нэвтрэх боломжтой юм. Харин хэрэглэхээр зөвшөөрөгдөөгүй өдрийн бусад цагт тэдгээр апп болон вэбсайт уруу хандах эрх автоматаар хаагддаг.

4. MINDNODE – САНААГАА ОНОВЧТОЙ ЗУРАГЛА