"Багаар ажиллах ур чадвар" сургалтанд урьж байна

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын албан хаагчид болон газрын дэргэдэх Улаанбаатар инновацын төв, Баянхошуу бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төвийн Бизнес инкубатор хөтөлбөрт шалгарсан гарааны компаниудад чиглэсэн сургалт, зөвлөх үйлчилгээний хүрээнд "Амар оюуны хөрөнгө оруулалт" ХХК-ны захирал, лектор Ч.Сайхнаа "Багаар ажиллах ур чадвар" сургалт 4-р сарын 23-нд 11 цагаас цахимаар зохион байгуулагдана. Цахим сургалтыг Фейсбүүк лайваар шууд дамжуулна.

Сургалтын холбоос линкийг авахыг хүсвэл ichinkhorloo.sidia@gmail.com хаяг руу хүсэлт илгээгээрэй. 

Танд амжилт хүсье.