БНСУ-ЫН ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫГ ДЭМЖИХ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас БНСУ-ын Технологийн паркуудыг дэмжих холбоотой харилцаа, хамтын ажиллагаа тогтоох зорилгоор өнөөдөр /2021.06.18/ цахим уулзалтыг зохион байгууллаа.

 Тус холбоо нь Солонгос Улсын 19 технологийн паркуудын менежмент зохион байгуулалт, хүний нөөцийг чадавхжуулах, сургалт, судалгаа хөгжүүлэх, бүсийн инновацын төвүүдийг хөгжүүлэх болон гадаад харилцааг өргөжүүлэх ажлын хүрээнд бусад улс орнуудтай туршлага солилцох бүхий л чиглэлд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

        Уулзалтаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, цаашид хамтран төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, технологийн гарааны компаниудын чадaвхыг бэхжүүлэх техникийн туслалцаа авах зорилгоор тус холбооноос зохион байгуулдаг мэдлэг хуваалцах сургалтын хөтөлбөр болон албан ёсны хөгжлийн туслалцаа хөтөлбөрт хамруулах, түүнчлэн шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.