ДЭЛХИЙН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМИЙН 2021 ОНЫ ТАЙЛАН НИЙТЛЭГДЛЭЭ

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар 2020 оноос эхлэн дэлхийн гарааны бизнесийн экосистемийн атлас, судалгааны төв болох Израиль улсын Startupblink-ийн экосистемийн түншээр ажиллаж байна. Startupblink нь дэлхийн топ 100 улс, 1000 гаруй хотуудын гарааны компаниуд, тэднийг дэмжигч байгууллагуудын тоо, чанар, бизнесийн орчны өгөгдлүүдийг тусгай алгоритмын тусламжтай боловсруулан байр эзлүүлдэг бөгөөд 2021 оны Дэлхийн гарааны бизнесийн экосистемийн тайлан 06 сарын 15-ны өдөр нийтлэгдлээ.2021 оны тайланд Монгол улс дэлхийн топ 100 улсын тоонд багтаж 2020 оноос 5 байраар урагшилж 88 дугаар байранд, Улаанбаатар хот топ 1000 хотын 491-т бичигдэн, 2020 оноос 199 байраар дээшилсэн амжилт үзүүллээ. Уг тайланд “Монголын гарааны бизнесийн экосистемийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын явц эхний шатандаа явж байгаа хэдий ч Монгол улсын засгийн газрын бодлого, дэмжлэг, гарааны бизнес эрхлэгчдийн хүчин чармайлтын үр дүнд сүүлийн жилүүдэд гарааны бизнесийн экосистемийн хөгжил хурдацтай өсч байна” гэдгийг онцолсон байна.Жил бүр боловсруулан гаргадаг тус тайланг олон арван мянган хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчид шийдвэр гаргахдаа ашиглаж, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд онцлон нийтэлдгээрээ юм.Дэлхийн бизнесийн экосистемийн 2021 оны дэлгэрэнгүй тайланг доорх холбоосоор орж татаж авна уу. https://report.startupblink.com/

838People Reached38EngagementsBoost Post

13137 SharesLikeCommentShare