"Дэлхийн Стартап Экосистемийн Индекс-2021” тайланг танилцуулна

StartupBlink байгууллагаас “Дэлхийн Стартап Экосистемийн Индекс-2021” тайланг олон нийтэд 06.15-ний 17:00 цаг, 06.16-ний 01:00, 06:00 цагуудад /Улаанбаатарын цаг/ тус тус ZOOM платформоор дамжуулан танилцуулна. 

Та бүхэн тус тайлантай танилцан, холбогдох мэдээлэл авахыг хүсвэл Register here хэсэгт дарж бүртгүүлнэ үү.

Уг арга хэмжээнд оролцсоноор дэлхийн хурдацтай хөгжиж буй улсын орнууд болон инновацлаг хотуудын стартап экосистемийн талаар товч танилцуулга болон боловсролын технологи, эрүүл мэндийн технологи зэрэг 12 салбарын тайлан, мэдээлэлтэй танилцах боломжтой. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.startupblink.com/ албан ёсны цахим хуудсаар авна уу.