ЗАЛУУСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЭХНИЙ ШАТНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн залуусын Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн нийт 22 баг оролцож, гарааны бизнесийн санаагаа уралдуулсан юм. Дүүрэг тус бүрээс таван баг шалгарч, “Хурдасгуур” хөтөлбөрт хамрагдана. Хөтөлбөрт шалгарсан багуудаас 4 багийн шилдэг санааг сонгон шалгаруулж, 10 сая хүртэлх төгрөгний буцалтгүй санхүүжилт олгох юм байна. Сонгон шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнд НШУҮИГ-ын Инновацын дэд бүтцийн хөгжил хариуцсан мэргэжилтэн А.Алтанхуяг, Чатбот ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Тэмүүжин, ХХХХҮХ-ийн Хөдөлмөр эрхлэлт дэмжих сан хариуцсан мэргэжилтэн Б.Чамин-Эрдэнэ, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг, Медилайз ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батжавхлан нар ажиллалаа.

“Хурдасгуур” хөтөлбөрт Хан-Уул дүүргээс: Molieye, Миний луужин, Es Design, Team H, Ermuun land, Сонгинохайрхан дүүргээс: Үрдээ брэнд, Team Hive, Two corp, Wolfberry, Мөрөөдлийн дэвтэр зэрэг нийт 10 баг шалгарлаа.

Хамтран зохион байгуулагчид:-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар-Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР