ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦСОН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон холбогдох мэргэжилтнүүдтэй “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон уулзалтыг зохион байгууллаа.

Уг уулзалтаар нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, шалгарсан гарааны бизнесүүдэд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжилтийн дэмжлэг олгох, цаашдын үйл ажиллагааг нь дараагийн түвшинд гаргахад чиглэсэн ментор, зөвлөх үйлчилгээг үзүүлэн, бойжуулалтын хөтөлбөрт хамруулан, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.