Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтарсан цахим уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Боловсрол, Шинжлэх ухааны яам, Оюуны өмчийн  хамтарсан цахим уулзалт 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. Цахим уулзалтад УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, БШУЯ-ны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, Үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Б.Урьболд, Шинжлэх ухаан, технологийн хэлтсийн дарга Г.Жаргалмаа нар болон асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов. Инновацыг дэмжих бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон 2021 оны төлөвлөлт, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцон цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулалтуудыг хийж ажиллахаар болжээ.