НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ӨРГӨТГӨЛИЙН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Өндөр технологийн барилгын материалын үйлдвэрлэлийг Улаанбаатар хотод хөгжүүлэх зорилгоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн 130 га-д хийгдэх өргөтгөлийн төлөвлөгөөг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож саналаа тусгасан юм. Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, тус газрын Үйлдвэрлэл инновацын хэлтсийн дарга Б.Урьболд, Барилгын материал, дахин боловсруулах үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Г.Ганчимэг нар хэлэлцүүлэгт оролцож, саналаа хүргүүлсэн юм. Тус паркад өргөтгөлийн ажил хийгдсэнээр Улаанбаатар хот төдийгүй, Үндэсний хэмжээний барилгын үйлдвэрлэл хөгжиж, дотооддоо өндөр технологийн барилгын материал үйлдвэрлэхэд түлхэц болж өгнө гэдэгт холбогдох албаны хүмүүс хэлэлцүүлгийн үеэр сануулж байлаа.