“НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК”-ИЙН ӨРГӨТГӨЛ 130 ГА ГАЗРЫН ХЕТ-НИЙ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”-ийн өргөтгөл 130 га газарт Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгэж буй “Өрх” ХХК-ний захирал А.Бат-Одтой 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр  цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар талууд “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”-ийн өргөтгөл 130 га-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын явц, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцлоо.

“Өрх” ХХК-ний зүгээс Ковид цар тахлаас шалтгаалж ажил удааширсны улмаас хугацаа сунгах асуудал гарсан байгаагаа илэрхийлж цаашид Барилга, хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төв, НШУҮИГ, НБМҮТПаркийг хамруулж Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах санал авах хэлэлцүүлгийг ойрын хугацаанд зохион байгуулах хүсэлтийг илэрхийллээ.

НШУҮИГ-аас холбогдох хэлэлцүүлгийг яаралтай зохион байгуулж хамтран ажиллаж, цаашид өргөтгөл 130 га-ийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг сунгасан хугацаанд багтааж  дуусгаж ажиллахыг хүслээ.