Нийслэлийн Багануур дүүрэг 2022 он гэхэд залуусын гарааны бизнесийг дэмжих төвтэй болно

Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын хамт олон Нийслэлийн шинжлэх, ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дэргэдэх Гарааны бизнесийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Учир нь 2022 онд Багануур дүүрэг залуусынхаа гарааны бизнесийг дэмжих төвтэй болох юм. Мөн энэ үеэр Нийслэлийн шинжлэх, ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар тэднийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах, бодлогын дэмжлэг үзүүлэхээ хэллээ. Уулзалтад Нийслэлийн Багануур дүүрийн Засаг даргын орлогч Б.Балжинням, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлстийн дарга Д.Одмандах тэргүүтэй таван хүний бүрэлдэхүүн оролцсон юм.