НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР БОЛОН АЗИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, Азийн сангаас Суурин төлөөлөгч Марк Кэйниг нар бичил, жижиг болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг 2021 оны 05 дугаар сарын 28-ний өдөр байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэлийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бизнесээ амжилттай хөтлөн явуулахад шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлж, зорилтот бүлгүүдэд зориулсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллах юм. Мөн Азийн сангийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн хэрэглэгчид НШУҮИГ-ын дэргэдэх Улаанбаатар инновацын төвийн хамтын оффис, уулзалтын өрөө, мэдээллийн төвийг ашиглах болон тус төвөөс санал болгодог бүхий л үйлчилгээнд хамрагдах боломжоор хангагдаж байгаа юм.Азийн сангаас Улаанбаатар инновацын төвийн дэргэдэх Мэдээллийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэхээр боллоо.Уулзалтын үеэр НШУҮИГ-ын дарга Л.Тулгабаатар, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кейниг нар “цаашид харилцан ашигтай хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлж, жижиг дунд бизнес эрхлэгчид тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай олон үр дүнтэй төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.