Сайн дурын коммюнити менежерийн бүртгэл эхэллээ

САЙН ДУРЫН КОММЮНИТИ МЕНЕЖЕР ХАЙЖ БАЙНА. 

Бүртгүүлэх: https://forms.gle/ZzVpVma8UST4... 

МАНАЙ ХАМТ ОЛНЫ НЭГ ХЭСЭГ БОЛСНООР 

  • Эрч хүч, шинэ санаагаар бялхсан гарааны бизнес эрхлэгчид, бүтээлч залуус бүхий коммюнитигийн нэг хэсэг болох
  • HUB-д зохион байгуулагдаж буй төрөл бүрийн эвент, арга хэмжээ, сургалтуудад үнэ төлбөргүй оролцох
  • Тухайн сардаа ажиллаагүй цагтаа дундын оффист үнэ төлбөргүй суух
  • Олон төрлийн хүнтэй харилцах, үйл ажиллагаа зохион байгуулах чадварт суралцах боломжтой.

КОММЮНИТИ МЕНЕЖЕР ГЭЖ ХЭН БЭ? 

Коммюнити менежер нь ажиллах хугацаандаа HUB Инновацын Төвийн гол нүүр царай бөгөөд гишүүд, зочдыг угтан авч, эерэг сэтгэгдэлтэй байлгахад гол үүрэг гүйцэтгэнэ. Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг саадгүй явуулж, төвд хамгийн өндөр бүтээмж бүхий коммюнити үүсгэх юм. Мөн эвент, арга хэмжээ зохион байгуулах, санаачлах үйл явцад оролцож, шинэ хамт олонтой болох боломжтой. 

  • Зочдыг хүлээн авч төвийг дэлгэрэнгүй тайлбарлах
  • Шинэ гишүүдийг бүртгэн авч, төвтэй танилцуулан, коммюнитигийн нэг хэсэг болгож, халуун дотно, чөлөөтэй сэтгэгдэл үлдээх 
  • Гишүүд дунд дотно, нээлттэй уур амьсгал бүрдүүлж, хүмүүсийг хооронд нь холбох
  • Гишүүдэд чиглэсэн арга хэмжээг удирдан зохион байгуулахаас гадна төвийн өдөр тутмын үйл ажиллагааг саадгүй явуулахад анхаарах

БИД ХЭНИЙГ ХАЙЖ БАЙГАА ВЭ? 

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, эрч хүчтэй, нээлттэй, нөхөрсөг залуу хүн бүхэнд манай үүд хаалга нээлттэй!