“СТАРТАП МАРКЕТИНГ СПЕЙС”-ТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Үйлдвэрлэл инновацын хэлтсийн дарга Б.Урьболд, Менежмент, маркетингийн хэлтсийн  дарга Д.Отгонбаатар Стартап Маркетинг Спейс  ХХК-ны Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, Маркетингийн менежер Д.Энхдэлгэр нартай уулзлаа.

Уулзалтаар жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээ, төсөл хэрэгжүүлхэд хамтран ажиллах боломжууд болон гарааны бизнес, энтрепренершип, инноваци, технологийн салбарын чиг хандлага, мэдээ мэдээллийг түгээх, монголын шинэлэг гарааны бизнесүүдийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хөрөнгө оруулалт авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Стартап Маркетинг Спейс” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлж буй "Рокит" төслийг дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.