СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛДВЭРҮҮДИЙГ УЛААНБААТАР ХОТООС НҮҮЛГЭХ, ГАРААНЫ КОМПАНИ БОЛОН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРҮҮДИЙГ КЛАСТЕРААР ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, Дэлхийн банкны Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг сайжруулах төслийн удирдагч, Үйл ажиллагаа хариуцсан ажилтан Б.Эрдэнэ-Очир нар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр санал солилцох уулзалтыг цахимаар зохион байгууллаа.

Уулзалтаар Улаанбаатар хотод сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдвэрүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх, ҮТП-уудын ажлыг эрчимжүүлэх, гарааны компани болон жижиг дунд үйлдвэрүүдийг кластераар хөгжүүлэх, НШУҮИГ-аас хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа “Цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх” зорилгоор Ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл мөн Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах төслүүдийг талаар санал солилцлоо.                                                  

Цаашид Дэлхийн банкны зүгээс Эмээлт, Багануур үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийн талаар болон жижиг дунд үйлдвэрийг кластераар хөгжүүлэх асуудалд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.