УЛААНБААТАР ИННОВАЦЫН ТӨВ ГАРААНЫ КОМПАНИУДАА СОНГОН ШАЛГАРУУЛЛАА

Гарааны бизнесийг дэмжих, бойжуулах зорилготой “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор өрөөнүүдэд гарааны компаниуд үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.

Сонгон шалгаруулалт 8-р сарын 9-11-ний хооронд явагдаж, нийт 7 компани шалгарсан байна. Тухайлбал, Имэт ХХК, Хобэр Эко ХХК, Биг Он Студио, Либратерра ХХК, Мало ХХК, Блайнд Кэйр ХХК, Бат-Од ХХК зэрэг мэдээлэл технологи, хэрэглэгчдэд зориулсан гар утасны аппликейшн хөгжүүлэгч, контент үйлдвэрлэгч компаниуд шалгарчээ.“Улаанбаатар инновацын төв”-ийн бойжигч компаниар шалгарснаар бизнеснээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг олгох багц сургалтууд болон арга хэмжээнд хамрагдаж, ая тухтай өрөө, өндөр хурдны интернетээр хангагдаж, салбар салбарын залуучуудын хүрээлэлд нэгдэж, мэдлэг туршлагаа солилцох боломж нээгдэх юм.