Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн төлөөлөлтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн төлөөлөлтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн ерөнхийн нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар өнөөдөр /2021.06.17/ хамтын ажиллагааны “Санамж бичиг” үзэглэлээ.Тус санамж бичгийн зорилго нь нарийн мэргэшсэн, өндөр технологийг эзэмшсэн мэргэжилтнүүдийг эх орондоо суурьших, хилийн чанадад судалгаа шинжилгээ хийж буй судлаачдын нэгдсэн санг бүрдүүлэх, харилцаа холбоог өргөтгөхөд чиглэсэн ажлуудыг хамтран зохион байгуулах юм.Мөн уулзалтын үр дүнд ойрын хугацаанд өөрсдийн нөөц бололцоог ашиглан хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчууд болон гадаадад сурч, хөдөлмөрлөх сонирхолтой оюутан залууст зориулсан арга хэмжээг хамтран зохион байгуулахаар боллоо.