ШИЛДЭГ ГАРААНЫ КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ШАГНАЛАА

“Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд” олон улсын цахим үзэсгэлэн 5-р сарын 21-22-ны хооронд болж өнгөрсөн. Тус үзэсгэлэнд гарааны компаниуд оролцож, олон нийтэд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цахимаар танилцуулан, инновацын шилдэг үйлчилгээг тодруулжээ. Шилдэг үйлчилгээгээр “Ниргэ системс” ХХК-ийн CloudPrinting шалгарч үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар оролцсон “GIZ” буюу ХБНГУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгээс тоног төхөөрөмж худалдаж авах эрхийн бичгээр шагнасан билээ. Тэгвэл өнөөдөр /2021.08.11/ тус компанийн төлөөлөл Т.Төгөлдөр хүрэлцэн ирж, өндөр хурдны компьютер гардан авлаа. Шагналыг Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, GIZ PROGRESS буюу Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн захирал Ютта Рихаг, тус төслийн зөвлөх И.Мөнхбаяр нар гардуулсан юм.