ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэн инновацын шийдлээр шийдвэрлэх ажлын хүрээнд НШУҮИГ-ын дарга Л.Тулгабаатар, Шинжлэх ухаан, технологийн хэлтсийн дарга Г.Жаргалмаа болон ШУА-ийн Инновац, технологийн хэлтсийн дарга Д.Батхуяг нар уулзаж ШУА-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шинэ төсөл, хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.Уулзалтаар Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх технологийн инкубатор, лаборатори, технологи зүгшрүүлэлтийн цехийн үйл ажиллагаа, хөгжүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, цаашид төр, эрдэм шинжилгээний байгууллагын харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эрдэмтдийн судалгаа, шинжилгээний ажлыг бодлого шийдвэрийн хүрээнд дэмжиж, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн дэргэдэх гарааны компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлогоор дэмжин эдийн засгийн эргэлтэд оруулж, хөгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.