Amazfit өөрийгөө ариутгадаг коронавирусээс хамгаалах маск үйлдвэрлэж байна.

Хэрэв та масктай үедээ нүүрээ уншуулж, утасныхаа кодыг тайлж чадахгүй асуудалтай байгаа бол илүү дээр шийдэл айсуй. Amazfit хэмээх бүтээгдэхүүнүүдээрээ танил болсон Хятадын Huami технологийн компани нь өөрийгөө цэвэрлэдэг N95 хэлбэрийн тунгалаг нүүрний маск үйлдвэрлэж гаргахаар төлөвлөж байна.

Ихэнхи газрууд болон агаарын тээврийн компаниуд маскгүй явахыг хориглосон энэ үед маск зүүх нь бидний хэвийн амьдралын нэгэн хэсэг хэдийнэ болсон билээ. N95, нэг удаагийн болон давуун маск нь вируснээс хамгаалах боловч олон дутагдалтай байдаг. Жишээ нь: жижиг агаарын тоосонцорыг шүүдэггүй, тогтмол угааж байх ёстой, агааржуулалт муутай байдгаас гадна масктай үедээ нүүрээ уншуулан утасныхаа кодыг тайлах боломжгүй байдаг.

Huami технологийн компани дээрх асуудлуудыг Amazfit Aeri маскын тусламжтайгаар шийднэ хэмээн үзэж байна. Энэхүү маск нь авагддаг агаарын шүүлтүүртэй бөгөөд дотроо хэт ягаан туяаны ялгаруулагч агуулсан байх юм байна. Маскыг хэдэн минутын турш USB залгуурт залгаж ашиглалт бүрийн дараа ариутгал хийх боломжтой. Ариутгал хийгдсэн шүүлтүүрийг нэг сар хагасын хугацаанд ашиглах боломжтой байх бөгөөд энэ нь найман цаг зүүх зориулалттай N95 масктай харьцуулахад хамаагүй урт хугацаа юм. Aeri маск нь мөн манангийн эсрэг тунгалаг материалаар хийгдэх бөгөөд ингэснээр Face ID гэх мэт нүүр таних технологийг ашиглан утасны кодыг тайлах боломжтой болно. Мөн тус маскийг зүүсэн үедээ нүүрний хамгаалалт, сэнс зэргийг давхар зүүх боломжтой байх бөгөөд ингэснээр масктай үедээ дасгал хийхэд төвөггүй байх болно.

Тус компани одоогоор Aeri маскийнхаа туршилтын загваруудыг гаргаж байгаа боловч зах зээлд гаргахын тулд зургаан сараас нэг жил хүртэлх хугацаа шаардагдана гэжээ. Одоогийн байдлаар үнийн тооцоог гаргахад эрт байгаа ч Huami-гийн төлөөлөгч хэлэхдээ тус маскийг Amazfit-ийн бусад бүтээгдэхүүнтэй адил "боломжийн" байлгахыг зорьж байна гэжээ. Huami компанийн Amazfit Bip ухаалаг цагны үнэ 80 долларын үнэтэй байгаа нь ижил төстэй Fitbit, Samsung, Apple-н ухаалаг цагны үнээс хоёр дахин бага үнэтэй байна.