Apple болон Google компаниуд албан ёсоор COVID-19 буюу коронавирусын тархалтыг хянах шинэ систем гаргахаар хамтран ажиллаж байна гэж технологийн томоохон компаниуд мэдээллээ.

Apple компанийн мэдэгдсэнээр тус систем нь хэрэглэгчийн хувийн нууцлал, аюулгүй байдлыг голчлон анхаарч Bluetooth технологиор ажиллах юм байна.

Энэхүү шинэ системээр дамжуулан цуглуулсан мэдээллүүд нь iOS, Android API (програмын програмчлалын интерфейс) -ээр дамжин эрүүл мэндийн салбарынханд очих бөгөөд тус систем нь ирэх тавдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ба тус бүрийн app store-оос татаж авах боломжтой болох юм.

Аппликэшнийг татаж авсан хэрэглэгчид өөрсдийн COVID-19 буюу коронавирусийн халдвартай эсэхээ  нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад мэдээлснээр Bluetooth-ээр дамжуулан халдвартай хүмүүстэй ойр байсан эсэхийг тогтоож хэрэглэгчдийн утсанд вирусийн халдварт өртөх магадлалтай газраар явсан эсэхийг мэдэгдэх аж.

Одоогийн байдлаар энэхүү систем нь сайн дурынх бөгөөд байршлын нарийвчилсан мэдээллээ Google, Apple компанийн програмаар дамжуулан явуулснаар тухайн хэрэглэгчийн ойр байгаа газруудын коронавирусын тархалтын мэдээллийг байнга авч байх боломжтой болох юм. "Технологийн хүчээр аппликэшнийг хөгжүүлэгчид, засгийн газар болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай нягт хамтран ажилласнаар дэлхийн улс орнуудад COVID-19 тархалтыг буруулж цаашлаад хэвийн амьдралдаа буцаж ороход тус болно гэж найдаж байна" гэж Apple компани мэдэгдэлдээ дурджээ.

Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом “Калифорни муж нь хөл хориог арилгах зорилгоор Apple болон Google-ийн шинэ системийг ашиглах анхны муж болохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Энэхүү системийг үр дүнтэй ашиглахын тулд илүү өргөн хүрээг хамарч нутгийн засаг захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллах нь чухал юм” хэмээжээ.

Эх сурвалж https://www.digitaltrends.com/news/apple-google-team-up-to-use-bluetooth-for-coronavirus-tracking/