APPLE компани FACE ID дээрээ өөрчлөлт оруулхаар ажиллаж байна

Apple нь iOS 13.5 үйлдлийн системийг хөгжүүлж эхэлсэн бөгөөд бета 3-т хувилбарыг гаргаад байна.Одоогийн үйлдлийн систем нь COVID-19-ээс болж амны хаалт зүүсэн эсвэл амандаа ямар нэгэн зүйлтэй үед түгжээг тайлж болохгүй байгаа юм. Харин шинэ функц нь iPhone-ны түгжээг илүү хурдан тайлж чадах юм байна. Лхагва гарагт гаргасан iOS хувилбарын тэмдэглэлд дурдаагүй байгаа ч Face ID дээрх өөрчлөлт нь iPhone дээрх түгжигдсэн дэлгэцийн доод хэсгээс дээш гулсаж, нууц код руу ороход хялбар, хурдан байх болно гэсэн үг юм. Энэ нь зөвхөн утасны түгжээг нээхэд бус App Store, Apple Books, Apple Pay, iTunes гэх мэт худалдан авалтуудыг баталгаажуулах, Face ID баталгаажуулах шаардлагатай апп-ууд ашиглахад зориулагдсан юм. Энэ функцийг хэзээ олон нийтэд нийтэд дэлгэх талаар одоогоор мэдээлэл байхгүй байгаа ч тун удахгүй гэсэн хүлээлт их байгаа юм. Мөн Apple компани шинэ коронавирусын халдвар, томуу,томуу төст өвчний үед хэрэглэгдэх технологийн анхны хэрэгслүүдээ зах зээлд нийлүүлж эхлээд байгаа юм.  Шинэ үйлдлийн системийг 5-р сарын дундуур бүрэн гаргахаар ажиллаж байна.