Data Mining with Python | Сургалт

Өгөгдөл олборлолт, өгөгдлийн шинжилгээг Python дээр хийж сурмаар байна уу?

Техник, технологи хурдтай хөгжиж, компьютерийн хүчин чадал бидний төсөөлөөгүйгээр нэмэгдэж буй энэ үед бидний гар дээр хангалттай их хэмжээний өгөгдөл ирж байна. Үүнтэй зэрэгцэн их хэмжээний өгөгдлийг олборлох, шинжлэх, machine learning, deep learning-ийн алгоритмуудыг хэрэглэх чадвар өндөр ач холбогдолтой болжээ.
Тэгвэл яг энэ сэдэвтэй холбоотой буюу “Data Mining with Python” сэдэвт сургалт Hub Innovation Center-т зохион байгуулагдах гэж байна. Уг сургалтыг БНСУ-ын Чунбукын Их Сургуулийн докторант М.Лхагвадорж удирдан явуулах ба Python хэл дээр өгөгдлийн шинжилгээ хийх суурь ойлголтууд, өгөгдөл олборлолт, машин сургалтын хамгийн түгээмэл аргачлал, алгоритмуудыг заахаас гадна сургалтыг бодит жишээ, санхүү, бизнесийн салбар дахь хэрэглээн дээр тулгуурлан орох болно.

Сургалтын агуулга:

- Өгөгдөл олборлолт
- Өгөгдөл, түүний хүрээ
- Өгөгдлийн шинжилгээ, Python-ын орчин бэлтгэх
- Ангиллын техникүүд
 -Кластерингийн техникүүд
- Python дээрх гүйцэтгэл

Бэлдэж ирэх зүйлс:
Зөөврийн компьютер
Хаана:
Hub Innovation Center
Хэзээ:
 7 сарын 29-8 сарын 02
Сургалтын төлбөр:
150’000₮                                                                                                                                          Бүртгүүлэх линк: https://forms.gle/NxV2BFdgpUoEMQzU8