“Huawei” компанийн шинэ бүтээл “WeGo”

АНУ, Хятадын худалдааны дайны улмаас хамгийн их хохирол амссан нь “Huawei” компани.

Өндөр технологи, техникийн дэвшлийн зуунд хоёр орны сөргөлдөөнөөс битгий хэл удирдагчдынхаа ганц алдаанаас болоод дампуурсан компани олон бий. Харин “Huawei”  компани нь бараг бүрэн ганцаардлын дунд шинэ бүтээл гаргасаар л байна. Худалдааны дайн хэзээ өндөрлөхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ хүн ам ихтэй зах зээлийг атгасан “Huawei” оршин тогтносоор байх болно гэдгээ харуулсаар байна. Хятадын C114 хэвлэлийн мэдээлснээр Huawei нь Google Mobile Service (GMS)-ийн Google Maps-ийг орлох  HERE-ийн WeGo газрын зургийн аппликэйшнийг нэвтрүүлсэн байна. Тус WeGo газрын зурагны үйлчилгээг App Gallery дээрээс татаж авах боломжтой. Google Play Store-д хандах боломжгүй Huawei төхөөрөмжийн хэрэглэгчид энэ газрын зургийн үйлчилгээг ашиглах боломжтой юм.

Huawei-ийн HMS (Huawei Mobile Service) -ийн үндсэн 14 үйлчилгээнд энэхүү газрын зургийн үйлчилгээнд суурилсан Huawei Map Kit-ийг багтсан байна. WeGo нь хотын газрын зургийг харуулах бөгөөд, явган алхах, машин, унадаг дугуй гэх мэт олон төрлийн замын хөдөлгөөний чиглэл, нийтийн тээврийн талаархи мэдээллээр хангадаг байна. Дэлхийн 100 гаруй улс болон АНУ, Европ, Канад, Австрали зэрэг томоохон улс орнуудын 1300 гаруй хотод интернэтгүй орчинд ч ашиглаж болох юм байна. Google компанийн хувьд гар утасны зах зээл дээр гуравдагч том өрсөлдөгч гарч ирснийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүргэж байна. Huawei нь Google-ийг хэрэглэх боломжгүй болсноор зах зээл дээр унасан хувьцаагаа дахин сэргээж чадах эсэх нь анхаарлын төвд ороод байна.