HUB Events


HUB COMMUNITY - S.T.E.M ЧИГЛЭЛИЙН 5 КОММЮНИТИ

Инновацыг хөгжүүлэхэд S.T.E.M чиглэлийн мэргэжилтнүүд, тэдгээрийн нэгдэн нягтрал нэн чухал байдаг. Тэгвэл HUB дээр энэ салбарын мэргэжилтнүүд тогтмол уулзалдаж, нэг нэгнээ хөгжүүлэн, хамтдаа шинэ сонирхолтой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм. 

Тухайлбал, математикийн хичээлийн ач холбогдлыг таниулах зорилготой Math Matters, Machine Learning, AI сонирхогчид, хөгжүүлэгчдийн мэдлэг мэдээлэл солилцох платформ болох Machine Learning, AWS Mongolian Users - "Cloud Computing"-д тулгуурласан үйлчилгээ/технологиудыг ашиглагчдын мэдлэг туршлагаа солилцох Hacknight, технологийн чиглэлээр сурч байгаа залуучууд, хөгжүүлэгчдийн хоорондоо танилцах, мэдлэг туршлага солилцох React Native, оюутан сурагчдын бүтээлч чадварыг хөгжүүлэн, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх, онол практикт суурилсан цэгцтэй мэдлэгийг олгох Hardware Club зэрэг 5 коммюнити бий болоод байна.

HUB COWORKING - ГИШҮҮДДЭЭ ЗОРИУЛСАН 5 ЭВЕНТ

Өндөр бүтээмжтэйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх таатай орчин, бүрэн цогц хэрэгсэл-үйлчилгээ бүхий HUB дундын оффис өнгөрсөн жилийн хугацаанд өглөөний 08 цагаас оройн 22 цаг хүртэл, долоо хоногийн, амралтын өдрийн, сарын зэрэг хэд хэдэн төрлийн багцыг санал болгож ажиллав. Манай коммюнити менежерүүдийн зүгээс таатай уур амьсгал бүрдүүлэх, гишүүдээ хөгжүүлэх зорилгоор Pitch&MatchHUB TalksMeet&Greet, Netflix&ChipsHUB Tour зэрэг эвентүүдийг тогтмол зохион байгуулж, гишүүддээ 7 хоног бүр цахим товхимол алдалгүй илгээж ирсэн юм.