Hub Heroes | Коммюнити менежер А.Энхчимэг

Бидний суух дуртай #HUB innovation center-ийн маань чимэг болсон Community manager ийг #HUB HEROES-ийн буландаа онцолж байна. 

-Юуны өмнө бидэнтэй өөрийн түүхээсээ хуваалцаач?

  • Намайг Аюуш-эрдэнийн Энхчимэг гэдэг би 2016 онд Арван жилээ 118-р сургуулийг төгсөж байсан. Одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуульд “Бизнесийн удирдлага хүний нөөц” чиглэлээр суралцдаг. Суралцахын хажуугаар  Герман хэл сурч давхар #HUB innovation center “Community manager” ээр ажиллаж байна.
  • 2020-он 01 сарын 06-нд анх ярилцлагад ороод тэнцэж байсан Тэнцсэнээсээ хойш одоог хүртэл ажиллаж байгаа.

-Та ХАБ-ийн аль хэсэгт суух дуртай вэ?

  • Утсаар ярьдаг өрөөнд суух маш дуртай дуу чимээгүй болохоор надаа амар санагддаг “инээв”

ХАБ-тай холбогдсон түүхээсээ хуваалцвал?

  • Хамгийн анх 2018 хүний нөөцийн олимпиадад орох гээд ирэхдээ танилцаж байсан намайг ирэхэд маш гоё дотоод орчинтой, гоё гэгээлэг санагдаж байсан тэрнээс хойш ХАБ-дээр тасралтгүй сууж байна “инээв” ХАБ-ийн завгүй ажилсаг хөдөлмөрч залуучуудыг хараад маш их урам зориг ордог.

-Таны болон Танай хамт олны зорилго,зорилт юу?

  • Залуучуудыг дэмжих, шинэ санааг хөгжүүлэх, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, эко системийг бүрдүүлэх нь манай байгууллагын зорилго юм.
  • Одоогоор Миний ойрын зорилго бол Герман хэлээ сайн сураад Германд сургуулиа амжилттай төгсөх. Энэ зорилгодоо хүрэхийн тулд ХАБ-дээрээ сууж өөрийгөө хөгжүүлж бас давхар суралцаж байна.

- ХАБ-ийг Нэг үгээр илэрхийл гэвэл

  • БҮТЭЭЛЧ
  • ХАБ-ийн шинэлэг өнгө Дизайн надад маш их таалагддаг

- Танд ХАБ-д ажиллахад ямар санагддаг вэ?

  • Манай төвийг зориод ирж байгаа залуучуудад Төвөө танилцуулаад, үр бүтээмжтэй ажиллаж байгааг нь харах, орой ажлаа дуусгаад баяртай, маргааш уулзъя гэж хэлээд инээгээд гарч байгааг нь харахад надад болон манай хамт олонд маш их урам зориг, эрч хүч өгдөг.

-Та ХАБ-ийн оршин суугчдадаа хандаж юу гэж хэлмээр байна.

  • Тэвчиж гарсан бүхнээрээ эргээд бахархах цаг ирдэг юм. Тиймээс юу ч тохиолдсон бай бүгдийг нь даваад л гараарай гэж хэлмээр байна.

Эцэст нь хэлэхэд удахгүй хэдүүлээ олуулаа болоод эргээд амжилт бүтээлээр дүүрэн уулзацгаая. Танд баярлалаа бидний ярилцлагыг хүлээн авж оролцсонд.Таны ажилд амжилт хүсье Дараагийн #HUB HEROES булангаараа уулзацгаая. #ХАБ бол хайр юм

Ярилцсан: Б.Батсайхан