Hub Heroes | Онцлох оршин суугчид GAME Division

Hub Innovation Center-ийн "онцлох" оршин суугчдаас танилцуулж байна

Тэд бол GAME Division-ий хамт олон.

/#HUBHeroes зурагт зүүнээсээ М.Амарбаясгалан, М.Батбаатар, Э.Энхмэнд, Г.Баттулга/

GAME Division компани нь одоогоор гар утасны тоглоом хөгжүүлэх (game developer) чиглэлээр ажиллаж байна. Тоглоомын санааг олсны дараа эхний хэмжээний программын хөгжүүлэлтийг (Unity зэрэг тоглоомын код бичих программ ашиглан) хийнэ, мөн бага хэмжээний график дизайн хийнэ.

Уг тоглоомыг паблишер компани ( Voodoo.io/games Ketchapp/games зэрэг тоглоомын маркетинг хариуцсан компаниуд)-н шаардлагын дагуу тоглоомыг сайжруулж бэлэн болгож явуулдаг. Энэхүү бизнесийн орлого нь тоглох явцдаа тоглогчийн үзсэн "зар сурталчилгаа"-ны тоогоор тооцогддог. Тоглоом хөгжүүлэх салбар нь хэдийгээр сонирхолтой ч олон улсын зах зээл дээр өрсөлдөгч ихтэй, эрсдэл өндөртэй бизнес юм.



- Одоогийн байдлаар ямар зүйл дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ? 


Олон төрлийн төсөл дээр зэрэг ажилладаг. Тэр дундаасаа аль нь “хит” болохыг нь мэдэхгүй. Тоглоомын ерөнхий санаа, дүр зургийг харуулсан бичлэгийг паблишер компаниудад илгээдэг. Хэрвээ таалагдвал тухайн тоглоомын хөгжүүлэлтийн ажлыг хийдэг. Одоогийн байдлаар альфа түвшний, яг бүрэн болоогүй 4 гар утасны тоглоом хийсэн байна.

- Танай багийнхан хэрхэн бүрдсэн түүхээсээ хуваалцаач?

2016 онд гар утасны тоглоом хөгжүүлдэг нэгэн компанид ажиллаж үзсэн. Тухайн үед хийж байсан тоглоом нь зах зээл дээр гараагүй, амжилт олж чадаагүй юм. Би тухайн үед эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан учраас яаж тэр тоглоомыг олон хүнд хүргэх вэ гэж бодсоны эцэст тоглоом паблишер хийдэг компаниуддаа холбоо тогтоогоод гар утасны тоглоомын салбарт орсон. Баг бүрдүүлэлтийн хувьд өнгөрсөн оны 10-р сард Game Division компанийг байгуулагдаад, Facebook дээр тоглоом хөгжүүлэгчдийн группээс хамтарч ажиллах сонирхолтой хүмүүсийг хайж, одоогийн баг болох гурван програмист залуустай нэгдсэн.

- HUB-д хэзээнээс эхлэн суусан бэ? Ямар зүйлс нь таалагддаг вэ?

Миний хувьд өнгөрсөн оны 12-р сарын сүүлээр сууж эхэлсэн. Бидэнд багаараа ажиллах орчин мөн хэрэг болсон. Гэр гэрээсээ ажиллах боломжтой, үүнийгээ нэг удаа туршиж үзье гээд ажилласан байсан. Гэхдээ практик дээр ердөө болж өгөхгүй, маш их цаг алдаж байсан. HUB-ийн орчин их таалагдсан, хотын төвдөө ойрхон, мөн багийн хоёр гишүүн маань оюутан учраас их сургуулиудтай нь ойрхон учраас ажиллахад дөхөм байдаг.


Цаашид ямар зорилготойгоор ажиллаж байна вэ?

Одоогийн байдлаар дөрвүүлээ ажиллаж байна. Ойрын 1-2 жилийн хугацаанд багийн гишүүдээ нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн тоглоомоо гадаадын зах зээл дээр амжилттай гаргаж чадвал маш ашигтай бизнес. Орлогоо нэмэгдүүлбэл тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлт, хүний нөөц зэрэг зүйлс дээрээ анхаарна. 

Hub Innovation Center-т ажлын бүтээмж, урам зоригоор дүүрэн ажиллаж буй оршин суугчдын дараагийн #HUB_Heroes-ийн онцлох зочинтой шинэ дугаараар удахгүй уулзъя!