Hub Heroes | Онцлох оршин суугч Г.Одхүү

Hub Innovation Center-ийн "онцлох" оршин суугчдаас танилцуулж байна

Энэ удаад бид дундын оффисын гишүүн, санхүү, ERP системийн ArtLab - cloud ERP system. компанийн үүсгэн байгуулагч Г.Одхүүг 
#HubHeroes буландаа онцолж байна.



- Өөрийн түүхээсээ хуваалцаач?           
                                                                                                          

Намайг Г.Одхүү гэдэг. ArtLab компанийн үүсгэн байгуулагчдын нэг. Мэдээллийн технологийн чиглэлээр их сургууль төгссөнөөсөө хойш санхүү, ERP системийн хөгжүүлэлтийг хийж, 2015 онд өөрсдийн системийг санаачлан, хөгжүүлж эхэлсэн. 



- Хөгжүүлэлт хийж буй Art Lab платформын талаар танилцуулбал?


Санхүү, ERP системийн ихэнх компаниуд байгууллагуудад зориулсан бүтээгдэхүүн борлуулах байдлаар ажилладаг. Нэг систем хийгээд түүнийгээ албан байгууллагуудад тодорхой үнэлгээгээр борлуулдаг. Ингээд хагас жил юм уу нэг жилийн дараагаас лицензийн төлбөр, үйлчилгээний зардлаа авч эхэлдэг загвар юм. Манай системийн хувьд цэвэр үйлчилгээний системээр байхаар шийдсэн. Энэ нь хэрэглэгч болон систем хөгжүүлж буй хоёр талдаа амар байх модель юм. 

- Таны/танай хамт олны цаашдын зорилго, зорилт юу вэ?


Бид санхүү, ERP системийг улам хөгжүүлэн, үйлчилгээ болгохоор зорин ажиллаж байна. Үйлчилгээ болгосноор системийн чанар сайжирдаг. Ингэхгүйгээр шууд системээ борлуулбал цаашдын сайжруулалт, шинэчлэлт хийгдэх боломжгүй болж хоёр талд асуудал үүсэх эрсдэлтэй. 

- Одоо ямар зүйл дээр төвлөрч байгаа ажиллаж байна вэ?

Бид ERP-ийн системийн суурийг бэлэн болгосон. Одоо бусад дэд систем дээрээ анхааран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 7 дэд системийн нэмэлт хөгжүүлэлт дээр төвлөрч байна даа. 

Website: https://www.artlab.mn/
Ярилцсан: Lkhagvatseren Batbayar
Гэрэл зургийг: Arumi Oe