Hub Heroes | Онцлох оршин суугч Г.Түвшинбат

Hub Innovation Center-ийн "онцлох" оршин суугчдаас танилцуулж байна

Hub Innovation Center -ийн хамгийн бүтээлч, үнэ цэнийг эрхэмлэгч баг хамт олны төлөөлөл болох Geru-ийн үүсгэн байгуулагч Г.Түвшинбатыг (Tuvshinbat Gansukh#HubHeroes буландаа онцолж байна.



- Өөрийн түүхээсээ хуваалцаач?           
                                                                                                          

Сайн байна уу? Намайг Түвшинбат гэдэг. Би бол GeruMN-ийн үүсгэн байгуулагч. Долоон жилийн өмнө их сургуулиа төгсөж, Монголын томоохон байгууллагад хоёр жил ажиллаад өөрийн стартапаа эхлүүлэхээр шийдсэн нэгэн. Эхний төсөл болох “Fitbook” маань бүтэлгүйтсэн хэдий ч энэ алдаанаасаа суралцаж “Geru” нэртэй дараагийн гарааны бизнесээ эхлүүлээд, үйл ажиллагаагаа явуулж байна.

- Таны/танай хамт олны зорилго, зорилт юу вэ?


ГЭРҮ гэдэг нь Гэр + үйлдвэрлэл гэсэн утгатай. Бидний зорилго бол гэрээсээ ажилладаг урлаачдын бүтээлийг дэлхий дахинд борлуулах, худалдаанд гаргах. Манай компани урлангуудын бүтээлийг худалдаалдаг Geru гэх гар утасны аппликейшн болон вебсайттай. Платформын гол чиглэл нь АЗ ЖАРГАЛТАЙ ХОРОМ БҮРИЙГ ЭХЛҮҮЛЭГЧ БАЙХ /trigger of happy moments/ юм. Манай платформоос ямар нэгэн зүйл худалдан авмагц аз жаргалтай байхын эхлэл нь тавигдах бүхнийг бүтээхийн төлөө бид хичээн ажилладаг.

- Geru-г үүсгэн байгуулах болсон сэдэл?


Би нэг удаа найз охиндоо бэлэг өгөх гээд маш удаан хайж байсан юм. Найз охиндоо бэлэглэмээр онцгой, ховор зүйл ердөө олдоогүй. Тэгээд өөрийнхөө гараар энгийн зүйл хийж өгтөл маш их баярлаж байсан. Энэ үйл явдлаас цаг хугацаа шаардсан, чанартай атлаа энгийн зүйл хүнийг аз жаргалтай болгодог юм байна гэдгийг ойлгосон. Ингээд л урт хугацааны туршид хадгалаж болох, тухайн аз жаргалтай мөчийг эргэн сануулах зүйлсийг худалдаалах платформыг бүтээх сэдэл төрсөн.


- HUB-д оршин суух болсон түүх?

Гарааны бизнес эрхэлж буй компанийн хувьд маш олон асуудал, хэрэгцээ шаардлага гардаг. Санхүүгийн зардлаа аль болох бага байлгаж, бүх зүйлсээ нэг дор төвлөрүүлэх боломжтой оффис судлаж үзээд HUB-д байрлан ажиллахаар болж байсан. Мөн урлангуудын байршилтай ойр, уулзалт хийхэд тохиромжтой зэрэг олон шалтгаан дээрээс үндэслэж сонгосон.

Website: https://www.geru.mn/

Ярилцсан: Lkhagvatseren Batbayar
Гэрэл зургийг: Jezel Gz