Hub Heroes | Онцлох оршин суугч Г.Учрал

Hub Innovation Center-ийн "онцлох" оршин суугчдаас танилцуулж байна

Hub Innovation Center луу дөнгөж орж ирэх төдийд шинэхэн хуурсан кофены анхилам үнэр үнэртдэг. Энэ удаагийн #HubHeroes буландаа бид Hub-ийн оршин суугчдын маань хамгийн хайртай, хамгийн их талархал хүлээдэг Jacks' кофе шопийн менежер Г.Учралыг онцолж байна. 



- Өөрийн түүхээсээ хуваалцаач?           

                                                                                                          
Намайг Г.Учрал гэдэг. Би “Jack's Coffee”-ийн Гадаад харилцааны менежерээр ажилладаг. Ахлах сургуулиа 2012 онд төгсөөд Швед улсын Стокхольм хотод дөрвөн жил амьдраад Монголдоо буцан ирсэн юм. Ирснээсээ хойш "Лантуун ДОХИО" ТББ-д гурван жил гаруй идэвхтэй сайн дурын гишүүнээр ажиллан өнөөг хүртэл зохион байгуулсан бүх үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. 

- Таны/танай хамт олны зорилго, зорилт юу вэ?


Бид кофе шопын салбар, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, дотооддоо кофены франчайзингийг бий болгохоор зорин ажиллаж байна. Манай улсад Tom N Toms, Caffe Bene зэрэг гаднын томоохон франчайз кофе шоп үүд хаалгаа нээгээд олон жил болж байна. Тиймээс эдийн засгийн хувьд гадагш гарч буй урсгалыг татаж, дотоодын кофены зах зээлийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. 

- Jack’s”-ийн бусад кофе шопуудаас ялгарах давуу талуудын талаар?


Манай “Jack’s Coffee”-ийн нь дотооддоо кофены үрийг хуурч боловсруулан, савладаг хууралтын үйлдвэр /roastery/-тэйгээрээ онцлогтой. Уг үйлдвэрийг өргөжүүлэн, олон төрлийн үрийг кофенд дурлагсдад хүргэхээр ажиллаж байна. Мөн сүүлийн үед катеринг /catering/ үйлчилгээ хөгжиж байгаа учраас хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүнийг хүргэхийг зорьдог юм. Бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд урьдчилан чанаж бэлдсэн хүйтэн кофег халаах, дахин боловсруулах байдлаар хүргэдэг. Харин бид тухайн катеринг үйлчилгээ авах газар хоёр цагийн өмнө очоод, hand drip буюу гар аргаар кофегоо бэлтгэдгээрээ ялгардаг болов уу. 

Мөн Coffee Study хэмээх шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. Уг үйлчилгээ нь кофе сонирхогчдод зориулан кофены түүх, зохистой хэрэглээний талаарх сонирхолтой сургалтыг зохион байгуулдаг. Түүнчлэн катеринг үйлчилгээтэй хослуулан албан байгууллагуудад зориулсан өглөөний цайнд Coffee Catering & Study-г хүргэн ажиллаж байна.

- Hub-ийн оршин суугчдад уриалах зүйлс?


Зөвхөн HUB-ийн оршин суугчдад манай бүх кофе 10 хувийн хямдралтайгаар гардаг. Мөн бусад кофе шопийг бодвол тав тухтай, хямд үйлчилгээг хүргэж байгаа болохоор биднийг дэмжин, санал, хүсэлтээ тухай бүрт нь хэлж байгаарай хэмээн захья. 

- Hub-ийн нийт гишүүддээ нэг жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү. 


Би HUB-руу орж ирэх бүрдээ завгүй урсгалыг мэдэрдэг. Хүн бүр өөр өөрийн зорилгын дагуу эрч хүчтэйгээр ажиллаж байхыг харах таатай байдаг. Дундын оффис болон зэрэгцэн оршиж буй инкубаторын компаниудын хамт олноос нурмайсан, эрч хүч нь унасан хүнийг огт олж харж байгаагүй. Тийм л эрч хүчтэй, эерэг энергитэй газар ажилладаг даа. Тэдний дунд орохоор яагаад ч юм алхаа хурдсаад, ярианы өнгө аяс өөр болдог /инээв/. Ажилсаг, хичээнгүй зөгийнүүд шиг эрч хүчтэй гишүүд, инкубаторын компаниудын хамт олондоо Hub-ийн нэг жилийн ойн баярын мэндийг хүргэе. Мөн энэхүү төслийг санаачлан хамтран хэрэгжүүлж буй Unread болон НШУҮИГ-ийн газрын хамт олондоо баярлаж байгаагаа илэрхийлье.

Ярилцсан: Lkhagvatseren Batbayar
Гэрэл зургийг: Sarantuya Btr