Hub Heroes | Онцлох оршин суугч Г.Цовоо

Hub Innovation Center-ийн "онцлох" оршин суугчдаас танилцуулж байна

Манлайлагч залуусын төлөөлөл болсон Г.Цовоог энэ удаагийн дугаартаа онцолж байна.

- Өөрийн түүхээсээ хуваалцаач.

Намайг Г.Цовоо гэдэг. Бакалаврын зэргээ архитектурын чиглэлээр Istanbul, Turkey - Техникийн Их сургуульд сурч төгсөөд магистрын зэргээ Milan, Italy хотод 2017 онд хамгаалсан, одоогоор Монголдоо буцаж ирээд “Аркетайп Монголиа” / Archetype Group компанид архитектороор ажилладаг.

Гадаадад оюутан байх нь зөвхөн сургалтын чанараас гадна өөр бусад маш олон зүйлсийг надад зааж сургасан. Сурч байх хугацаандаа олон улсын янз бүрийн соёлтой оюутнуудтай дотуур байранд цуг амьдарч байсан маань одоо ажил дээр гараад бусад салбарын гадаад ажилтнуудтай чөлөөтэй харьцахад маань хэрэг болж байна. Тэнд амьдарч байх хугацаандаа аль болох их зүйлсийг үзэж хараад, их зүйлсийг сурах нь л хангалттай санагдаад магистрын дипломоо авсан даруйдаа Монголдоо ирсэн. Гадаадад нэлээн удаан амьдраад эх орноо ямар сайхан гэдгийг ойлгосон болохоор ойрын хэдэн жилдээ ахиж гадагшаа явах хүсэл төрөхгүй байх. Мөн манай улсад яг ямар зүйл дутагдаж байна вэ? гэдгийг харж эхэлдэг энэ ч гадаадад сурахын бас нэг давуу тал юм уу даа.


- HUB-д хэзээнээс эхлэн суусан бэ?


HUB-д гишүүнээр элсээд хагас жил болж байна. Өмнө зун 8 сард нэг жилийн амралтын өдрийн гишүүнчлэлтэй болсон.

- HUB-ийн оршин суух болсон, түүх?


Нээлтээ хийсэн даруйд нь ирж үзэх бодолтой байсан. Тэгээд ирж үзсэн амралтын өдөр ажлаа хийх газар хайж байсан учраас сонгосон. Найрсаг community manager-үүд нь өрөө бүрийг нь нэг бүрчлэн сэтгэлээсээ танилцуулсан нь тэр өдөртөө гишүүнээр элсэхэд маань их нөлөөлсөн. Гишүүн болсноороо маш олон арга хэмжээнд оролцон, хамт олонд нэгдэх боломж нь нээгддэг нь харагдсан. Булан тохой бүрт нь эерэг энерги байдаг ийм газар Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаад баяртай байна.

Та ч бас ажлын орчны ирээдүй - HUB Innovation Center-ийн гишүүн болох боломжтойг сануулж байна. Мөн дундын оффист суух эхний нэг өдөр ҮНЭГҮЙ байдаг шүү.

Ярилцлагыг Б.Лхагвацэрэн