Hub Heroes | Онцлох оршин суугч З.Сугар

Hub Innovation Center-ийн "онцлох" оршин суугчдаас танилцуулж байна.



VoiStock компанийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал З.Сугар

- Өөрийн түүхээсээ хуваалцаач? 

Миний нэрийг З.Сугар гэдэг. 2009 онд Шинэ Монгол ахлах сургуулийг төгсөөд Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж Япон улс руу суралцахаар явсан. Анх явахдаа Осакагийн их сургуульд Химийн инженерийн чиглэлээр суралцахаар явж байсан, тэгээд энэ зүйл надад тохирохгүй юм байна, өөр зүйл сонирхъё гэж бодоод Сайтамагийн их сургуульд Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр суралцаж төгсөөд өнгөрсөн оны 10-р сард Монголдоо ирсэн. Одоо Сингапурт төвтэй Японы хөрөнгө оруулалттай VoiStock компанийн Монгол улс дахь салбарыг хариуцсан захирлаар ажилладаг. Дуу хоолойны “YouTube” маягийн хүн өөрийнхөө сувгийг нээгээд, өөрийнхөө хүссэн аудиог оруулж, түүнийгээ төрөл бүрээр ашиглаж болдог, мөн бусад хэрэглэгчид ч ашиглах боломжтой шинэ платформыг үүсгэхээр ажиллаж байна. 

- Танай хамт олны зорилго, зорилт юу вэ? 

Бид бүхэн хийж буй платформоо Япон улсын зах зээлд нэвтрүүлэх, түүнээсээ цаашилбал Англи хэл дээр нэвтрүүлэх зэрэг зорилгын төлөө явж байна. Ерөнхийдөө дуу хоолойны нэгдсэн database гэдэг зүйл байдаггүй, Sound Cloud гэх мэт бол байдаг. Гэхдээ бидний хийж буй платформ бол үүнээс арай өөр. Хэрэглэгчийн өөрийн дуу хоолой буюу жишээ нь Morgan Freeman, Arnold Schwarzenegger-ийн хоолой гэдэгт нь илүү ач холбогдол өгнө. 

- HUB-д хэзээнээс эхлэн суусан бэ? 

Анх байгуулагдаж байгаа гэдгийг нь Японд байхдаа хүнээс сонсож байсан. Японоос ирээд дундын оффист сууж ажиллана гэсэн бодолтой ирж байлаа. Ингээд Улаанбаатар хотод 6-7 дундын оффист сууж, орж үзсэний эцэст HUB Innovation Center-ийн орчин, тохижилт, интернетийн хурд, оршин суугчдын хамтын нэгдэлтэй байдал зэрэг нь таалагдаад сонгож 12-р сараас эхлэн гишүүн болсон. Бөөнөөрөө ажилладаг болохоор үндсэн танхим буюу Сэтгэбаатарын талбайд сууж ажиллах дуртай. 

Та ч бас ажлын орчны ирээдүй - HUB Innovation Center-ийн гишүүн болох боломжтойг сануулж байна. Мөн дундын оффист суух эхний нэг өдөр ҮНЭГҮЙ байдаг шүү. 

Ярилцлагыг: Б.Лхагвацэрэн 

Гэрэл зургийг: Б.Сарантуяа