Hub Heroes | Онцлох оршин суугч О.Мөнхзул

Hub Innovation Center-ийн "онцлох" оршин суугчдаас танилцуулж байна

Hub Innovation Center-ийн коммюнити менежерийн ажлаа хамгийн найдвартай, хариуцлагатайгаар хийж чаддаг О.Мөнхзул (Zulaa Maria)-г бид HUB Hereos буландаа онцолж байна.

-Өөрийн түүхээсээ хуваалцаач

Анх Unread дээр зарлагдсан байсан ажлын байрны шалгаруулалтад орсон боловч тэнцээгүй. Үүний дараа HUB нээгдэж, маш завтай, бас сонирхолтой санагдаж байсан учраас Unread дээр нийтлэгдсэн Community Manager-ийн зарыг хараад шууд шалгаруулалтад нь ороод үзье гэж шийдсэн. Шалгаруулалтаасаа “ТЭНЦСЭН” гэсэн баяртай мэдээг хүлээн аваад ажилдаа орж байлаа. Тухайн үед хүмүүс, бүх зүйл нь шинэ учраас сурах зүйлс маш их байсан. Жилийн хугацаанд олон хүмүүстэй хамтран ажиллаж маш их туршлагыг хуримтлуулсаар байна. Их л зүйлсийг үзэж байна. (инээв) Hub маань бараг л хоёр дахь гэр болчхоод байна. 


- HUB-ийн Community Manager-ийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Ээлжтэй өдрөө өглөө эрт ирээд гишүүд ирэхээс өмнө ширээ, сандал зэрэг бүх зүйлийн эвдрэл гэмтлийг шалгаж бэлэн болгодог. Эвент, үйл ажиллагаатай үед техник хэрэгслийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж, тохируулга хийж өгнө. Энэ мэт гишүүдэд ямар зүйлс хэрэгтэй байна, тэр бүр дээр нь тусалж, дэмжээд нэгэн өдөр өдөр өнгөрдөг. Одоогоор долоо хоногт 30 гаруй цагийг HUB дээр өнгөрүүлдэг. 

- HUB-д сайн дураараа ажилласны давуу тал нь юу вэ?


Маш их давуу тал, боломжууд байна. Миний хувьд Hub-ийн коммюнити менежер болсноос хойш төрөл бүрийн програм дээр ажиллаж сурах, техникийн талаарх мэдлэгээ дээшлүүлж чадсан. Мөн төвийн гишүүд маань салбар бүрийн хүмүүс байдаг учраас олон хүнтэй танилцсан даа. 

Энэ нийтлэлийг уншиж суугаа та Hub Innovation Center-ийн гишүүн болох боломжтойг сануулж байна.

Дараа дараагийн онцлох гишүүдийн ярилцлагаар та бүхэнтэйгээ эргэн уулзах болно оо.
#HUBAdmiresYou