Hub Heroes | Онцлох оршин суугч Ц.Энх-Орчлон

Hub Innovation Center-ийн "онцлох" оршин суугчдаас танилцуулж байна

HUB-ийн нээх цагтай уралдан ажилдаа ирдэг эртэч шувуухай Goolingoo.mn сайтын сэтгүүлч, блоггер Ц.Энх-Орчлонг HUB Hereos буландаа онцолж байна

- Өөрийн түүхээсээ хуваалцаач.

Намайг Ц.Энх-Орчлон гэдэг. Goolingoo.mn эмэгтэйчүүдийн сайтад сэтгүүлчээр ажиллаж эхлээд жил гаруй болсон байна. Гоолингоо багийн итгэл үнэмшлүүдийн нэг болох “Сайн өөрчлөлтийг эерэг замаар авчирдаг гэдэгт итгэдэг” гэх үгийг баримтлан ажиллах дуртай. Эмэгтэйчүүдийн амьдралын хэмнэлд эерэг байдлаар өөрчлөлт хийхийг, нөлөөлөхийг хүсдэг, үүний ч төлөө ажилладаг.

- HUB-ийн оршин суух болсон, түүх?


HUB-д суух болсон шалтгаан маань өндөр үнэтэй оффисын түрээсээс эхлэлтэй. Ямар ч компанид өндөр зардал санхүүгийн хувьд бэрхшээл үүсгэдэг шүү дээ. Харин манай багийнхан HUB innovation center-т суух болсноор энэ асуудлаа эерэгээр шийдэж тохилог тухтай орчинтой, бүтээлч эрч хүчтэй хамт олны нэг хэсэг болсон.

- Амралтын өдрийн шуудан гээд номыг гаргасан байсан. Энэ талаараа ярьвал?

Сүүлд манайхаас 2 бүтээл гаргасан. “Амралтын өдрийн шуудан” ном маань хүн бүрт амархан мартагдчхаад байдаг урам зоригийг нь долоо хоног бүр сэрээж сэргээж өгөх, эерэг цэнэг нэмэх, амьдралынхаа олж хараагүй гоё зүйлсийг өөртөө нээхэд нь туслах зорилгоор бичигдсэн. Харин “Арчаатай бүсгүйн 100 орой” дэвтэр маань оройн арьс арчилгааны хэмнэлийг суулгах зорилготой. Маш товчхондоо эмэгтэй хүнийг гаднаасаа ч, дотроосоо ч үзэсгэлэнтэй байхад нь туслахаар бүтээсэн гэж хэлж болно.

- Бусад HUB-ийн гишүүддээ хэлэх, уриалах ямар зүйлс байна? 

Бүгдээрээ цайны цагаараа Баянбүрддээ цугларч сонирхолтой, хөгжилтэй, амттай яриа өрнүүлдэг байцгаая. Харин эндхийн оршин суугч биш хүмүүст хэлэхэд цаг алдалгүй энд ирж суугаарай. Учир нь тухтай, эерэг, боломжийн үнэтэй, хурдан интернэттэй, өөрийгөө хөгжүүлэх боломжтой, есөн шид нь бүрдсэн ийм гоё газрыг “айдас хүйдэстэй” энэ цаг үед хайгаад олохгүй ч байж мэднэ шүү.
Баярлалаа

Энэ нийтлэлийг уншиж суугаа та Hub Innovation Center-ийн гишүүн болох боломжтойг сануулж байна.

Дараа дараагийн онцлох гишүүдийн ярилцлагаар та бүхэнтэйгээ эргэн уулзах болно оо.

Ярилцлагыг Б.Лхагвацэрэн