Hub Heroes | Онцлох оршин суугч Э.Төгөлдөр

Hub Innovation Center-ийн "онцлох" оршин суугчдаас танилцуулж байна


Улаанбаатар хотын хамгийн "күүл" гэсэн газруудыг онцолж, сонирхолтой бүтээлч контентуудыг бүтээгч The Ulaanbaatar төслийн үүсгэн байгуулагч Э.Төгөлдөр (Tuguldur Erdene)-ийг бид HUB Hereos буландаа онцолж байна

- Өөрийн түүхээсээ хуваалцаач


Намайг Э.Төгөлдөр гэдэг. ШУТИС-ийн Харилцаа холбоо менежментийн ангийн 4-р түвшний оюутан. Одоогоор төгсөх гээд маш завгүй явж байна. Үүнийхээ хажуугаар өөрийнхөө дуртай зүйлийг эхлүүлээд явж байгаа бөгөөд тэр зүйл нь The Ulaanbaatar нэртэй контентийн төсөл юм. Би саяхан UB Passport-оос зохион байгуулсан Hackbaatar тэмцээнд төрөл бүрийн салбарын залуучуудтай нийлж санамсаргүй байдлаар баг болсон нь энэ төслийг эхлүүлэх хөшүүрэг болсон.

- The Ulaanbaatar төслийг яагаад эхлүүлэх болсон бэ?


Монгол улсад контентийн бизнес, контент үйлдвэрлэлийн салбарын маш олон компаниуд байдаг. Тэр дундаас энэ төрлийн зүйлс хийдэг нь ховор. Тийм учраас гадны жишгийг дагаж Монголдоо ийм зүйлсийг хийхээр зорьсон. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх газар болон хамгийн амттай болоод дажгүй гэсэн хоолны газрууд, өөрийгөө сэргээх газруудын мэдээлэл гэх мэт контентуудыг өөрсдийн хэв маягаар дамжуулан хүмүүст хүргэхийг зорьж байна. 
Photo: http://bit.ly/2J9nykU
Video: http://bit.ly/2H8ROdD

- Ямар төхөөрөмжүүд ашиглан контентуудаа бүтээдэг вэ?


Ямар ч санхүүжилтгүйгээр эхлээд цэвэр өөрсдийн болон найзуудын дэмжлэгээр контентуудаа хийж байна. Бид цаашлаад The Ulaanbaatar коммьюнитиг бий болгож, маш олон гишүүдийг хамруулна гэж төлөвлөж байгаа. 
Ашигладаг төхөөрөмжүүдийн хувьд iPhone 6S, OSMO Mobile.

- HUB-д яагаад суух болсон бэ? 


Бидний гаргаж буй контентууд асар хурдацтай нийтлэгдэх, бүтээгдэх шаардлагатай учраас HUB-ийн оршин суугчдын дэмжлэг, интернет зэрэг болон бусад бүх зүйлс нь маш тав тухтай, хэрэглээнд нийцсэн хоёр дахь гэр шиг санагддаг учраас сонгосон. 

- HUB-ийн хаана нь сууж ажиллах дуртай вэ?


Сэтгэбаатарын талбайн өндөр ширээн дээр суух дуртай, гал тогоо, утасны бүхээг, хүнтэй уулзах, ярилцах нөхцөл зэрэг бүх зүйлстэйгээ ойрхон байрласан учраас энэ байрлалыг дандаа сонгодог. 

- Бусад HUB-ийн гишүүддээ хэлэх, уриалах ямар зүйлс байна? 

Шинэ орж ирж буй Community Manager-үүд болон оршин суугчидтай дотно танилцаж, харилцаа холбоогоо сайжруулж байхыг хүсдэг. HUB-ийн оршин суугчдадаа илүү олон төрөл бүрийн зүйлсийг зохион байгуулаасай гэж хүсэж байна. Баярлалаа. ☺

Энэ нийтлэлийг уншиж суугаа та Hub Innovation Center-ийн гишүүн болох боломжтойг сануулж байна. 

Дараа дараагийн онцлох гишүүдийн ярилцлагаар та бүхэнтэйгээ эргэн уулзах болно оо.
#HUBAdmiresYou