HUB Incubator

Үүсгэн байгуулагч:  Ч.Ганжавхлан
Гүйцэтгэх захирал: Ц.Пүрэвжаргал
Үүсгэн байгуулагдсан он: 2013 он
Бүтээгдэхүүн : Кофе хууралт, сүлжээ кофе шоп
Сошиал хаяг: FacebookInstagram
Цахим хаяг: info@jackscoffee.mn

      Анх 2013 оноос эхлэн Jack буюу Ганжавхлан өөрийн кофе уух хоббины хүрээнд Jack’s coffee  гэдэг нэршлийг бий болгож ашиглаж эхэлсэн. Тэгэхээр Jack’s coffee бий болсон тэр цэг бол түүний кофенд дурлаж явсан тэдгээр өдрүүд мөн сонирхол нэгт кофечид юм. Сонирхол төдий байсан зүйл бизнес болж 2016 онд кофе хууралтын үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Ингэснээр Монголдоо хуурсан шинэхэн кофег уух боломжтой болсон. Бас манай кофег кофенд дурлагсад амт хууралт янзтай гоё байна гэж байнга захиалан авдаг, эсвэл ирж уудаг болсон. Аяга кофе хүнд хангалттай аз жаргал өгдөгийг л ойлгож тэр сэтгэл ханамжийг улам нэмэх юмсан гэж хичээж байна.

      10 жилийн дараа гэхэд кофе нь зөвхөн тансаг хэрэглээ мэт зүйл биш, хүн талх иддэг шиг л өдөр тутмын энгийн хэрэглээ болох байх. Тэр үед кофе шопууд өөрсдөө кофегоо хуурдаг, тэр үнэр нь гудмаар нэг сэнгэнэдэг, эсвэл бүгд дотооддоо хуурсан шинэхэн кофе ашигладаг тийм болох болов уу. Тэр үед Jack’s coffee дотоодын хүчтэй нэгэн сүлжээ кофе шоп болчихсон, хөдөө орон нутагт энэ соёлыг түгээгээд кофены хэрэглээний хэлбэрийг өргөжүүлсэн тийм газар байх болно гэж ирээдүйгээ төсөөлж байна.

Үүсгэн байгуулагч / Захирал: Б.Батжаргал
Үүсгэн байгуулагдсан он: 2018 он 11сарын28
Бүтээгдэхүүн: Онлайн худалдааны платформ
Сошиал хаяг: Avlaa
Цахим хаяг: support@avlaa.mn
Вебсайт: https://avlaa.mn/

      Avlaa.mn онлайн худалдааны сайтын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Батжаргал "Бид одоогоор үйлчилгээнийхээ маркетинг дээр төвлөрч, локеруудаа ашиглах болон аппликейшны төслийг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Монголдоо тэргүүлэх интернет худалдааны компани болохоор зорьж байгаа юм. Мөн хөдөө орон нутаг руу бараа, бүтээгдэхүүнийг богино хугацаанд, хямд үнээр хүргэхээр төлөвлөж байгаа. Гарааны бизнес эрхлэгчдэд олон алдаа, бэрхшээл тулгардаг ч түүнийг даваад гарах хамт олныг бүрдүүлнэ гэдэг хамгийн чухал ажил болов уу. Анх онлайн худалдааны чиглэлээр жижиг төсөл бичиж, түүнийгээ хөгжүүлэн гарааны бизнес болгох сэдэл төрснөөр энэхүү сайтын эхлэл тавигдсан юм. Бид бараа, бүтээгдэхүүндээ чанарын баталгаа олгохоос гадна зах зээлээс хамгийн багадаа 500 төгрөгөөр хямд үнийг санал болгодгоороо онцлогтой. Түүнээс гадна хэрэглэгчдээсээ хүргэлтийн үйлчилгээний төлбөр авдаггүйг хэлэхэд таатай байна

Гүйцэтгэх захирал: Д.Хулан
Үүсгэн байгуулагдсан он: 2014
Бүтээгдэхүүн: Байгальд ээлтэй органик гоо сайхны бүтээгдэхүүнүүд
Вебсайтhttp://lhamour.com/
Сошиал хаяг: Facebook
Цахим хаяг: info@lhamour.mn 


         Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын сөрөг үр нөлөө өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа учраас хүн төрөлхтөн бид чадах чинээгээрээ байгальдаа ээлтэй хандах хэрэгтэй байна. Ялангуяа, үйлдвэрлэгчид хэрэглэгчидтэйгээ хамтран байгальд сөрөг нөлөө үзүүлж буй асуудлуудыг хөндөн, хамтдаа шийдэл олохын төлөө ажиллах нь чухал юм. Тиймээс бид байгальд ээлтэй бизнесийг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Lhamour компанин үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дахин боловсруулсан цаасаар бүтээгдэхүүний савлагаа, уут зэргийг хийсэн. Энэ нь байгальд хортой гялгар уутны хэрэглээг багасгахад бага ч болтугай хувь оруулахаар хичээж буй хэрэг юм. Мөн нэрийн дэлгүүрүүд дээрээ хаягдалгүй булан санаачилыг эхлүүлснээр хэрэглэгчдийг уриалж, байгальд ээлтэй хэрэглээг бий болгох боломжтой болж байна. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тулгамдаж буй аливаа асуудалд шийдэл олохыг эрмэлзэн, өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулахаар ажиллаж буй гарааны бизнес билээ. Тэр ч утгаараа өөрсдийн хийж буй бүх зүйлээрээ нийгэмд зөв хандлага, үлгэр дуурайлал бий болгохыг хичээж явна. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах, малчдаас түүхий эдээ авах зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тиймээс бид залууст аливаа зүйлийг анхнаас нь эцсийг хүртэл зөв хандлагаар хийж чадвал дэлхийн брэнд хүртлээ олонд хүрч, нийгэмдээ эерэгээр нөлөөлөх боломжтой болохыг харуулахаар зорьж байна.

Үүсгэн байгуулагч: Б.Дагвасүрэн
Үйл ажиллагааны чиглэл: 
IoT, мэдээллийн технологи
Байгуулагдсан он: 2017
Вебсайтhttps://www.beelog.tech/
Сошиал хаяг: Facebook

        Beelog компанийн хувьд IoT-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбар маань өөрөө маш том цар хүрээтэй өргөн салбар. Харин Монгол улсын хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2-3 компани байдаг учраас тогтсон стандарт гэдэг зүйл байдаггүй. Тийм ч учраас гадны орон яаж явж байна гэсэн жишгийг дагаад суралцаад явж байна. 10 жилийн дараа гэхэд IoT-ийн салбарт олон улсад танигдсан бүтээгдэхүүн гаргана гэсэн зорилготой байна. 

          Манай компанийн хувьд “Бэлгэвчний АТМ” гаргахаар ажиллаж байна. Бэлгэвчний машины анхны загвараа гаргах гээд шаардлагатай зүйлсээ судалж байна. Өмнө нь өөр нэг хувилбараар хийж үзсэн. Одоо хүн өөрөө өөртөө үйлчлэх боломжтой, төлбөр тооцоогоо өөрөө хийж бэлгэвчээ худалдан авдаг машиныг бүтээхээр л ажиллаж байна даа. Эхний ээлжинд энэ сардаа багтааж нэг ширхэг машиныг хийж, үйлчилгээнд нэвтрүүлээд тэндээсээ сайжруулалт хийж шаардлагтай зүйлсээ олж харснаар дараагийн шатны ажилдаа орох болно. 

Гүйцэтгэх захирал: Г.Ганчулуун
Үүсгэн байгуулагдсан он: 2017
Бүтээгдэхүүн: Контент
Сошиал хаяг: Facebook
Цахим хаяг: yazguurcontent@gmail.com

“Язгуур контент” компани “Язгуур” үндэсний төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд хүүхэлдэйн киногоо 3D форматаар хийхээр зорин ажиллаж буй. Бүтээлээ олон улсад борлуулах хэтийн зорилготой тэд контент, бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэхэд ихэд анхааран ажилладаг. Хүүхэд багачуудын тоглож буй тоглоом, үзэж байгаа контентын дунд монгол агуулга шингээсэн, үндэсний өв соёлоо танин мэдэхэд туслах инновацлаг бүтээгдэхүүн байх нь олон талын ач холбогдолтой гэж тэд үздэг.


Хамтран үүсгэн байгуулагч:  Б.Очирбат
Үүсгэн байгуулагдсан он: 2017
Бүтээгдэхүүн : Beeco-Замын унаа аппТатах: AndroidIOS
Сошиал хаяг: Facebook
Цахим хаяг: info@beeco.mn

Beeco - Замын унаа” аппликейшн - BE ECONOMIC, BE ECOLOGY гэдэг үгийн товчлол. Нийгэмд ээлтэй, түрийвчинд ээлтэй, байгаль орчинд ээлтэй ийм шийдэл байя гэсэн үүднээс замын унаа буюу иргэд ажилдаа явахдаа хоосон машиндаа ганцаараа явахын оронд хэн нэгнийгээ дайгаад, дайгдаад яваасай гэсэн зорилготой. Бүтээгдэхүүн бол таксинаас ялгаатай. Такси бол хүрэх газраа хэлээд явдаг премиум үйлчилгээ. Бидний уриалан дуудаж байгаа жолооч нар бол гэрээсээ ажил руугаа ижил цагт, нэг чиглэлд явдаг иргэд байгаа юм. Үүгээрээ л ялгаатай. 

Beeco багийн хамт олон 10 жилийн дараа Монгол улсынхаа хүрээнд зам тээвэр, нийгмийн асуудлуудын шийдлийг гаргагч технологийн компаниудын эхний байруудад явж байх зорилт тавин ажиллаж байна. HUB Incubator хөтөлбөрийн үр дүнг цогцоор харж байна. Улаанбаатар хотын захиргаатай ойрхон ажиллах сонирхолтой байна. Бид өөрсдийн шийдлийг танилцуулаад, илүү ойлгуулаад түмэнд хүртээлтэй, нийгэмд ээлтэй төслийг улам өргөжүүлье гэсэн зорилготой байна.

Үүсгэн байгуулагч: Б. Болор-Эрдэнэ
Үүсгэн байгуулагдсан он: 2018
Төсөл: Цахим Эрин дэхь Монгол Улс
Цахим хаяг: info@access-solutions.company
Вебсайт: http://www.access-solutions.company

Монгол Улсын технологийн хөгжлийн бэлэн байдлыг үнэлэх, бодлогын зөвлөмж гаргах зорилготой судалгааны ажлууд болон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж буйгаас дурдвал “Дижитал дэд бүтэц”, “Хүний нөөцийн чадавх, тоон бичиг үсэг” хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулсан бөгөөд цуврал хэлэлцүүлгүүд үргэлжилсээр байх юм. Тэд хэлэлцүүлгүүдийн үр дүнд зөвлөмж гаргаж Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулах зорилготойгоор Hub Инкубаторт байрлаж байна.