АРГА ХЭМЖЭЭ

HUB Events

Тогтмол болдог арга хэмжээнүүд

Долоо хоног бүрийн тогтмол болдог арга хэмжээнүүд болон гишүүдийн уулзалтуудын товууд

Шинээр: "ШИНЭ ГАНДАН" Номын сангийн нээлт

Шинэ Гандан буюу номын сангийн фондоо арвижуулж, гишүүддээ үүд хаалгаа нээхэд бэлэн боллоо!

Та бүхэн номын сангаар зочлон, хэрхэн үйлчлүүлэх талаар зааварчилгаа аван, төрөл бүрийн номоор тархиа цэнэглээрэй.

Хэзээ: 12 сарын 20-нд
Хаана: Hub Innovation Center-ийн II давхарт

Netflix & Chips #7 | Spider-Man: Into the Spider-Verse (2018)

Hub Innovation Center-т зохион байгуулагдах цуврал кино үдшийг танилцуулж байна. Бид Netflix-т тренд болж буй, онцлох кинонуудыг тогтмол гаргах болно.
Энэ удаагийн дугаартаа Spider-Man: Into the Spider-Verse (2018) киног гаргахаар бэлтгэлээ.

Trailer:
 



Хэзээ:
8/16 19:00 цагт
Үргэлжлэх хугацаа:
1 цаг 57 минут
Хадмал:
Англи

ТАХ:
Гоё идэх юм авч ирэх

Цагтаа ирцгээгээрэй! Бид хэд зөөлөн дэр, bean bag-нуудаа бэлдээд хүлээж байя :) Дуусгаад Hub хаах хүртэл манайд байдаг хөлөгт тоглоомуудаас тоглон цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой шүү.

Удахгүй уулзацгаая!

Hacknight Vol.8: GraphQL with AWS AppSync


Энэ удаагийн Hacknight-р бидний дунд супер хит болоод байгаа зүйлсийн нэг GraphQL-г онцолж авлаа.
Samsung Electronics-д SE, 글로스퍼 компанид Blockchain Engineer-р ажилласан, өдгөө Сингапурийн TenX хэмээх FinTech-ийн компанид Software Engineer хийдэг Б.Дөлгөөн уг сэдвийн хүрээнд болон бусад сэдвүүдээр инженерчлэлийн арга барил, туршлагаасаа хуваалцахаар болсон байна.

Instructor:
Dulguun Batmunkh (https://www.linkedin.com/in/dulguunbatmunkh/)
Targets:

- Introduction to GraphQL
- How GraphQL efficiently improve development time
- AWS AppSync - GraphQL Managed service on AWS
- Knowledge sharing
BONUS:
AWS official sticker-үүд ирсэн тул уг эвэнт дээр тараая.

Бэлдэж ирэх зүйлс:
Зөөврийн компьютер (BYOD)

Хаана:
Hub Innovation Center
Хэзээ:
2019.08.01 Пүрэв гараг, 19:00 цагаас
Такс:
5,000₮ (Цай, кофе хөнгөн зуушны өртөг болнo.)
Бүртгүүлэх линк:
https://forms.gle/1KH4q6PSaxdDzGmY9
Нийт 50 хүн оролцох боломжтой.


Join the group for further information... https://www.facebook.com/groups/awsmongolia/

Choosing the Right Blockchain Platform for Your Business

Leading businesses around the world are implementing blockchain solutions in their business. With dozens of blockchain platforms out there in the marketplace, it is critical for business owners, executives, and leaders understand key differences of various different blockchain platforms and the use case scenarios for some of the leading platforms.

Please join this highly interesting presentation and Q&A session with Jordan Clifford, Co-founder and Managing Director of Scalar Capital.

Agenda:

6pm arrival & networking
7pm presentation
730pm Q&A
8pm adjourn

Event will be in English. Event is FREE to attend. Please reserve in advance as we only have seating for 30 people. Venue is sponsored by HUB Innovation Center.

About Jordan Clifford:

Jordan Clifford is a co-founder and managing director at Scalar Capital. Previously he was lead growth engineer at Coinbase. Jordan has also worked as a software engineer at multiple tech startups and as a business analyst at Capital One. Jordan holds a B.S. in Computer Science and Economics from Carnegie Mellon University.

About Blockchain Meetup Mongolia:

Our goal is to organize highly insightful and useful events around blockchain technology and its applications for real-life business use case scenarios. Blockchain Meetup page is located at meetup.com/blockchain-mongolia

HUB Innovation Center

One of the leading co-working spaces, an initiative by City of Ulaanbaatar to promote entrepreneurship & innovation.

Data Mining with Python | Сургалт

Өгөгдөл олборлолт, өгөгдлийн шинжилгээг Python дээр хийж сурмаар байна уу?

Техник, технологи хурдтай хөгжиж, компьютерийн хүчин чадал бидний төсөөлөөгүйгээр нэмэгдэж буй энэ үед бидний гар дээр хангалттай их хэмжээний өгөгдөл ирж байна. Үүнтэй зэрэгцэн их хэмжээний өгөгдлийг олборлох, шинжлэх, machine learning, deep learning-ийн алгоритмуудыг хэрэглэх чадвар өндөр ач холбогдолтой болжээ.
Тэгвэл яг энэ сэдэвтэй холбоотой буюу “Data Mining with Python” сэдэвт сургалт Hub Innovation Center-т зохион байгуулагдах гэж байна. Уг сургалтыг БНСУ-ын Чунбукын Их Сургуулийн докторант М.Лхагвадорж удирдан явуулах ба Python хэл дээр өгөгдлийн шинжилгээ хийх суурь ойлголтууд, өгөгдөл олборлолт, машин сургалтын хамгийн түгээмэл аргачлал, алгоритмуудыг заахаас гадна сургалтыг бодит жишээ, санхүү, бизнесийн салбар дахь хэрэглээн дээр тулгуурлан орох болно.

Сургалтын агуулга:

- Өгөгдөл олборлолт
- Өгөгдөл, түүний хүрээ
- Өгөгдлийн шинжилгээ, Python-ын орчин бэлтгэх
- Ангиллын техникүүд
 -Кластерингийн техникүүд
- Python дээрх гүйцэтгэл

Бэлдэж ирэх зүйлс:
Зөөврийн компьютер
Хаана:
Hub Innovation Center
Хэзээ:
 7 сарын 29-8 сарын 02
Сургалтын төлбөр:
150’000₮                                                                                                                                          Бүртгүүлэх линк: https://forms.gle/NxV2BFdgpUoEMQzU8

Math Matters #4: Math in Machine Learning

 Фейсбүүкийн Сайнбаяр, Майкрософтын Цэндсүрэн нараас машин сургалт (machine learning), хиймэл оюун ухааны талаар “номын дуу” сонсох уу?

Hub Innovation Center болон Erdem Knowledge Hub хамтран математикийн хичээлийн ач холбогдлыг таниулж, гоё сайхныг нь мэдрүүлж, энгийн амьдрал дээрх хэрэглээг сонирхолтой байдлаар өгүүлэх зорилготой “Math Matters” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн дугаартаа бид машин сургалт (machine learning), хиймэл оюун ухааны салбар ба түүн дэх математикийн хэрэглээ, ач холбогдлын талаар ярилцахаар боллоо. Арга хэмжээнд оролцсоноор орчин үед хамгийн эрэлттэй хийгээд хамгийн үсрэнгүй хөгжиж буй эдгээр салбаруудын хөгжил, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл авах боломжтой.

Арга хэмжээний зочин илтгэгчдээр дараах эрхэмүүд оролцох болно:
 Фэйсбүүкийн Хиймэл Оюун Ухааны судалгааны төвийн судлаач – С.Сайнбаяр
 Майкрософтын Монтреаль дахь судалгааны төвийн судлаач – М.Цэндсүрэн

Мөн урилгаар Чунбукийн Их Сургуулийн докторант М.Лхагвадорж хүрэлцэн ирж, Deep Learning in Finance-ийн талаар өөрийн туршлагаас хуваалцах болно.

ХЭЗЭЭ:
7-р сарын 25, 18:30 цагт
ХААНА:
Hub Innovation Center-ийн II давхар /Амралтын хэсэг/
ТАХ
: 10.000₮ /Цай, жигнэмэг багтсан болно/
БҮРТГҮҮЛЭХ:
https://forms.gle/VuPQ25igGe8nTVh4A

Tech Talk by Codercub Vol.1

Мэдээллийн эринд амьдарч буй бидний бүх мэдээллийг компьютероор боловсруулж, хадгалж, дамжуулж байдаг энэ том процессыг компьютерийн шинжлэх ухаанаар судалдаг. Тэгвэл бидний өдөр тутмын амьдралыг хялбарчилж буй энэ технологийн өсөлт дэвшил, мэргэжилтнүүдийн туршлагатай танилцаж, сонирхолтой, чөлөөт ярилцлагыг Цахиурын хөндийн эксперт Дейл Массертай хамтдаа өрнүүлцгээе.

Зочин илтгэгч: Цахиурын хөндийгөөс урилгаар ирж буй Миззуригийн их сургуулийн профессор, Codercub-ын зөвлөх багш Дейл Массер

Хэзээ: 2019 оны 07 сарын 05, 19:00 цагт
Хаана: Hub Innovation Center, 2-р давхар, Төв цэнгэлдэх буюу Амралтын хэсэгт
Тасалбар: 20,000 төгрөг /цай, жигнэмэг багтсан/
Бүртгүүлэх: https://forms.gle/6uXbQofuGaYvmk598

Дейл Массерын дэлгэрэнгүй намтарыг https://dalemusser.com/ хаягнаас сонирхоорой.

Hacknight Vol.7: Problem solving /Difficulty Level 1/ with Mr.Google



Бидний хэрэглэдэг технологиуд, өмнөх Hacknight дээр толилуулсан сэдвүүд буюу Cloud based managed service-үүд бүгд л цаанаа нарийн програмчлал бүхий software-ууд ажиллаж байгаа. Энэ удаагийнхаар технологи туршиж үзэхээс илүүтэйгээр програмчлалын арга техникууд, хүнд тооцололтой алгоритмыг хялбар аргаар хэрэгжүүлэх буюу тулгарсан асуудлыг хэрхэн шийдэх тухай Hard skill дээр илүү төвлөрөхөөр боллоо. Програм хангамж хөгжүүлэхэд тулгардаг асуудлуудын цар хүрээг хэрхэн тодорхойлж, шийдлийг боловсруулах өөрөөр хэлбэл ИНЖЕРЧЛЭЛ-ийн арга техникуудийг түлхүү хамрах юм.
Bonus: Google компанийн анхны Монгол инженер Battulga Bsaikhan ах хүрэлцэн ирж, уг сэдвийн дагуу инженерүүдтэй хэлэлцүүлэг хийх болно.

Instructor: Amartaivan Budee
Targets:

  • Problem solving - Common algorithm techniques
  • Dynamic Programming
  • Brute force vs Memozation
  • About "Cracking the coding interview"
  • Knowledge sharing

Exercises under 30 by UB Museum project

Сар бүр
  • HUB Talk
  • HUB Coworking center

Өндөр бүтээмжтэйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх таатай тавлаг орчин, бүрэн цогц үйлчилгээ бүхий дундын оффис нь төрөл бүрийн арга хэмжээ, уулзалт, сургалтуудаар дамжуулан залуусын хамгийн түрүүнд зорьж ирдэг төв цэг билээ.