Math Matters #4: Math in Machine Learning

 Фейсбүүкийн Сайнбаяр, Майкрософтын Цэндсүрэн нараас машин сургалт (machine learning), хиймэл оюун ухааны талаар “номын дуу” сонсох уу?

Hub Innovation Center болон Erdem Knowledge Hub хамтран математикийн хичээлийн ач холбогдлыг таниулж, гоё сайхныг нь мэдрүүлж, энгийн амьдрал дээрх хэрэглээг сонирхолтой байдлаар өгүүлэх зорилготой “Math Matters” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн дугаартаа бид машин сургалт (machine learning), хиймэл оюун ухааны салбар ба түүн дэх математикийн хэрэглээ, ач холбогдлын талаар ярилцахаар боллоо. Арга хэмжээнд оролцсоноор орчин үед хамгийн эрэлттэй хийгээд хамгийн үсрэнгүй хөгжиж буй эдгээр салбаруудын хөгжил, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл авах боломжтой.

Арга хэмжээний зочин илтгэгчдээр дараах эрхэмүүд оролцох болно:
 Фэйсбүүкийн Хиймэл Оюун Ухааны судалгааны төвийн судлаач – С.Сайнбаяр
 Майкрософтын Монтреаль дахь судалгааны төвийн судлаач – М.Цэндсүрэн

Мөн урилгаар Чунбукийн Их Сургуулийн докторант М.Лхагвадорж хүрэлцэн ирж, Deep Learning in Finance-ийн талаар өөрийн туршлагаас хуваалцах болно.

ХЭЗЭЭ:
7-р сарын 25, 18:30 цагт
ХААНА:
Hub Innovation Center-ийн II давхар /Амралтын хэсэг/
ТАХ
: 10.000₮ /Цай, жигнэмэг багтсан болно/
БҮРТГҮҮЛЭХ:
https://forms.gle/VuPQ25igGe8nTVh4A