Startup Pitch Day өдөрлөгт бүртгүүлээрэй

Харьцангуй давуу тал бүхий шийдэл боловсруулсан стартапуудыг ирээдүйд өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнесийн системийг хамтран бүтээх системийн инженерчлэлд суурилсан бойжуулах хөтөлбөрийн ээлжит элсэлтийн сонгон шалгаруулалтанд урьж байна. 


СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХ УДИРДАМЖ:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хувь хүн, гарааны бизнес эрхлэгчид дараах холбоосоор бизнес санааныхаа танилцуулгыг бичиж 2021 оны 08-р сарын 30-ны дотор илгээнэ. 

2. Дээрх асуулгуудын хүрээнд таны илгээсэн мэдээлэлд үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулах ба эхний шатны шалгаруулалтын хариуг 2021 оны 09-р сарын 03-нд таны бүртгүүлсэн цахим шуудангаар илгээнэ.
3. Эхний шатанд шалгарсан гарааны бизнес эрхлэгчдэд "Санаагаа цэгцтэй, системтэйгээр үнэ цэнэтэй концепц болгох арга зам" сургалтыг зохион байгуулна. Оролцогчдын тооноос хамаарч сургалтыг зохион байгуулах хугацаа, хэлбэрийг мэдэгдэнэ 


4. Эхний шатанд шалгарсан, сургалтад хамрагдсан гарааны бизнес эрхлэгчид сонгон шалгаруулах хорооны гишүүдэд ганцаарчилсан танилцуулга хийх ба танилцуулга бэлтгэх агуулгыг эхний шатанд шалгарсан гарааны бизнес эрхлэгчид рүү илгээнэ.


5. Танилцуулга хийгдснээс хойш ажлын 5 өдрийн дотор Сонгон шалгаруулах хорооны 2-р шатны шийдвэрийг утсаар болон и-мэйлээр мэдэгдэнэ. 


Бидэнтэй холбогдох 

: +976-70114858
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 12/1, Колорадо бизнес төв, 207 тоот /MAXMALL худалдааны төвийн ард/Бүртгүүлэх холбоос:https://form.jotform.com/212268014372449